Монголын анхны крипто мэдээний сайт

Халимнуудын SHIB позиц нэмэгджээ

2023-01-16


WhaleStats-ын мэдээлснээр топ 100 Ethereum халим эзэмшигчийн нийт позицын хэмжээ өнгөрсөн долоо хоногт 3.96 их наяд SHIB-ээр өссөн байна.

Шиба Ину токен нь одоогийн байдлаарэнэ хөрөнгө оруулагчийн нийт багцын 5%-ийг эзэлж байгаа бөгөөд энэ нь 153.79 сая долларын үнэтэй бүхий 15.44 их наяд SHIB болж байна. Түүнчлэн SHIB нь эдгээр халимны багцын дөрөв дэх том крипто хөрөнгө юм.

Магадгүй өсөлтийн чиг хандлага үргэлжилсээр, хэрэв энэ нь бухын урхи биш болж таарвал SHIB-ыг олон халимнууд худалдаж авна гэж найдаж байна хэмээн олон шинжээчид дүгнэж байна.