Монголын анхны крипто мэдээний сайт

Питер Шифф: BTC эргээд 18,000 доллараас доош бууна

2023-01-18


Биткойныг шүүмжлэгч Питер Шифф саяхны жиргээндээ хамгийн том криптовалютын үнэ дахин 18,000 ам.доллараас доошилно гэж таамаглаж байгаагаа хуваалцлаа.

Шиффийн уг таамаглал нь тэргүүлэгч криптовалют 21,000 долларын түвшинг дахин сэргээж, хэдэн сарын хугацаан дахь хамгийн дээд түвшинд хүрч чадсаны дараа гарчээ.

Алтыг идэвхитэй дэмжигч Питер Шифф хамгийн том криптовалют нь хэт тогтворгүй байдгаас болж хөрөнгө оруулалт эсвэл үнэ цэнийн нөөц болгон ашиглахад тохиромжгүй гэж эртнээс нотолж ирсэн. Тэрээр биткойны амжилт нь зөвхөн таамаглалаас үүдэлтэй гэж байнга хэлдэг.

Шифф хэлэхдээ хөөс удахгүй хагарах магадлал багатай ч хэрэв хагарвал биткойныг худалдаж авах хүн үлдэхгүй бөгөөд лонг позиц нээсэн арилжаачид ноцтой алдагдал хүлээх болно гэв.

Тэрээр алт нь урт хугацааны хөрөнгө оруулалтын хувьд хүчирхэг хэвээр байж, илүү найдвартай гэж үзсээр байна.