Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн Genesis-ийн дампуурлын мэдүүлэгт хэрхэн хариу үйлдэл үзүүлэв?

2023-01-20


Genesis Global Holdco ХХК болон түүний хоёр охин компани болох Genesis Global Capital LLC болон Genesis Asia Pacific Pte. Ltd дампуурлаа зарлалаа.

Энэ мэдээгээр дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны үнэ ойролцоогоор 0.5%-иар буурав.

Genesis-ийн дээрх мэдүүлэг нь крипто салбарт ихээхэн нөлөөлсөн FTX-ийн уналтаас гурван сарын дараа гарч байна.

Энэ долоо хоногийн эхээр Bloomberg мэдээлснээр тус крипто брокер нь бэлэн мөнгөний эргэлт гацсан тул дампуурлын ирмэг дээр байна гэж байсан. Тус компани дампуурлаа зарлахаасаа өмнө янз бүрийн зээлдүүлэгчдийн бүлгүүдтэй хэлэлцээр хийсэн гэж тайланд дурджээ.

Дампуурлын үйл явцын нэг хэсэг болгон компани нь үйлчлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ зохих санхүүжилтээр хангах бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг багтаасан эцсийн гарцын нэгдсэн замын зураглалыг танилцуулав.

Үүнийг хараат бус захирлуудын зөвлөл дэмжсэнээр ийнхүү албан ёсоор дампуурлаа зарлажээ.