Монголын анхны крипто мэдээний сайт

2.5 их наяд Шиба Инуг нэг шөнийн дотор халимнууд худалдаж авчээ

2023-01-22


WhaleStats хэтэвч хянагчаас өгсөн мэдээллээс харахад сүүлийн 24 цагийн хугацаанд Ethereum сүлжээний шилдэг халимууд Шиба Инугийн нөөцөө их хэмжээгээр нэмэгдүүлжээ.

Тодруулбал сүүлийн 24 цагийн хугацаанд зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь хамгийн алдартай меме зоос болох Шиба Инугийн халимны эзэмшил ам.долларын ханшаар 578,489,756 доллараас 624,917,962 ам.доллар болж өссөн байна.

Энэ нь халимнуудын SHIB хадгаламж 2,534,750,613,246 Шиба Инугаар нэмэгдсэн гэсэн үг юм. Ийнхүү меме зоос нь халимны эзэмшлийн Ethereum болон USDT stablecoin-ийн дараа орж, топ эзэмшлийн гурав дахь байрыг эзэлсээр байна.