Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 4 алткойн

2023-01-23


Өнгөрсөн долоо хоногт бараг 20%-ийн өсөлт үзүүлсний дараа биткойн энэ долоо хоногийг бараг 10%-ийн өсөлтөөр дуусгах замдаа байна. Биткойны өсөлт нь сэтгэл санааг сайжруулж, хэд хэдэн алткойнууд үүнийг дагасан. Ингэснээр криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд ам.доллараас давжээ.

Биткойны хүчтэй сэргэлт нь бухын зах зээлийн эхлэл мөн эсэхэд хэд хэдэн шинжээчид эргэлзсээр байна. Зарим нь одоогийн өсөлт нь dead cat үсрэлт бөгөөд чиглэлийг огцом өөрчлөх болно гэж үзэж байгаа бол зарим нь одоогийн өсөлт болон 2018 оны баавгайн зах зээлийн сэргэлт хоёрын ижил төстэй байдлыг онцолж байна.

Хэдийгээр арилжаачид ямар ч нөхцөл байдалд бэлэн байх ёстой ч биткойны өсөлтийн хурдац нь томоохон ёроолыг харуулж байна. Багахан засвар хөдөлгөөн орж магадгүй ч уналтыг арилжаачид тэр үед түрэмгийлэн худалдаж авах магадлалтай.

Биткойн огцом өсөлтөө үргэлжлүүлвэл APE, MANA, AAVE, FIL зэрэг алткойнуудыг ханш өсөх боломжтой гэж зарим шинжээчид үзжээ.