ETH- ийн үнэ 1,680 долларын эсэргүүцлийг давж чадаагүй боловч бухнууд баавгайнуудад давуу тал өгөөгүй байгаа нь эерэг шинж тэмдэг юм. Энэ нь богино хугацааны арилжаачид өсөлт үргэлжлэх төлөвтэй байгаа тул позицоо хадгалж байгааг харуулж байна.
Өсөж буй 20 хоногийн EMA ($1,483) болон overbought бүс дэх RSI нь хамгийн бага эсэргүүцлийн замыг дээшээ чиглүүлж байгааг харуулж байна.
1,680 доллараас дээш лаа хаах нь 1,800 доллар хүрэх аялалыг эхлүүлж магадгүй юм. Энэ түвшин дахин эсэргүүцлийн үүрэг гүйцэтгэж магадгүй ч хэрвээ бухнууд дараагийн бууралтанд үнийг 1680 доллараас доош унахыг зөвшөөрөхгүй бол 2000 доллар хүртэл өсөх магадлал нэмэгдэнэ.
Хэрэв үнэ одоогийн түвшнээс буурч, 20 хоногийн EMA-аас доош унавал ойрын хугацаанд энэхүү таамаглал хүчингүй болох юм. Дараа нь ETH/USDT хос хэсэг хугацаанд 1,352-1,680 долларын хооронд хэлбэлзэж болно.
*Жич: Арилжааны шийдвэрээ бие даан гаргана уу