Монголын анхны крипто мэдээний сайт

Тесла 4-р улиралд биткойноо зараагүй байна

2023-01-26


Элон Маскийн цахилгаан автомашины компани Тесла 2022 оны 4-р улиралд урьд нь байсан биткойны үлдэгдэлээ зараагүй гэж Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) нийтэлжээ.

Теслагийн эзэмшиж буй BTC-ийн үнэ 245 сая доллар байх ёстой бөгөөд энэ нь 2021 оны крипто бухын улирлын үеэр компанийн худалдаж авсан бүх биткойны сүүлийн 25% юм.

Дараа жил нь крипто зах зээл уналтанд орж, энэ салбарын томоохон пүүсүүд дампуурсан гэх мэт крипто экосистемийг харанхуйлсан сөрөг мэдээг үл харгалзан Тесла 2022 оны 4-р улиралд биткойноо зараагүй байна.

Маск боломжуудад хөрөнгө оруулдаг

2021 оны эхний улиралд Тесла 1.5 тэрбум доллараар 43,200 BTC худалдаж авсан. АНУ-ын олон компанийг их хэмжээний цомхотголд хүргэсэн COVID-19 тахал эхэлсэн ч тус компани биткойноо жил гаруйн хугацаанд хадгалсан.

2022 оны 7-р сард Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск коронавирусын улмаас Хятадад үйлдвэрлэлийн зардал урьд өмнө хэзээ ч байгаагүй ихэссэний улмаас компани биткойныхоо 75 хувийг 936 сая доллараар зарах шаардлагатай болсон гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч Маск тус компани нь "ирээдүйд биткойны эзэмшлийг нэмэгдүүлэхэд нээлттэй" гэсэн бөгөөд тэдэнд BTC-ийн эсрэг санаа байхгүй гэж тодотгов.

Маск мөн 2022 оны 3-р сард өөрийн хувийн биткойноо хадгалсаар байгаа бөгөөд тэдгээрийг зарах бодолгүй байгаагаа мэдэгдсэн.

Тодруулбал тэрээр “Ерөнхий зарчмын хувьд энэ сэдвээс зөвлөгөө авахыг хүсч буй хүмүүст хэлэхэд инфляци өндөр байгаа үед доллартай байснаас байр, хувьцаа гэх мэт биет зүйлсийг эзэмшсэн нь дээр. Би Bitcoin, Ethereum эсвэл Doge-г эзэмшдэг ба үүнийгээ ба зарахгүй” гэж байжээ.