Монголын анхны крипто мэдээний сайт

Robinhood хэр их SHIB эзэмшдэг вэ

2023-01-27


Coinbase-ийн захирал Конор Гроган алдартай онлайн брокер Robinhood нь 266 сая долларын үнэ бүхий Shiba Inu зоос эзэмшдэг гэж мэдэгджээ.

Нийтдээ Robinhood нь Ethereum Virtual Machine (EVM) сүлжээнд 3.37 тэрбум долларын хөрөнгө эзэмшдэг.

Эргэн сануулхад SHIB токен нь 2022 оны 4-р сард Robinhood дээр бүртгэгдсэн.

Энэ сарын эхээр тус компани өөрийн Web3 түрийвч нь SHIB болон Solana (SOL), Polygon (MATIC), Compound (COMP) зоосуудад дэмжлэг үзүүлэх болно гэдгээ зарлажээ.

2013 онд үүсгэн байгуулагдсан Robinhood нь хувь хүмүүст хувьцаа, опцион, ETF-ийг шимтгэлгүйгээр худалдаж авах, зарах боломжийг олгодог томоохон платформ юм.

Уламжлалт хөрөнгө оруулалтаас гадна Robinhood мөн 2018 оны эхээр криптовалютын арилжааг санал болгож эхэлсэн. Хэрэглэгчид анх Bitcoin, Ethereum, Litecoin, Dogecoin зэрэг криптовалютуудыг худалдаж авах боломжтой байсан аж.