Монголын анхны крипто мэдээний сайт

Украин орон нутгийн крипто биржүүдийг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байна

2023-09-17


Украины Эдийн засгийн аюулгүй байдлын товчоо (ESB) орон нутгийн криптовалют биржүүдийг шалгаж эхэлжээ. Энэхүү арга хэмжээ нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг зохицуулалтгүй биржүүд 3 тэрбум Украин гривен (80 гаруй сая доллар)-ын татварын өртэй гэдэг нь ил болсны дараа явагдаж эхэлсэн байна.

Өмнө нь Украины зохицуулагчид 2024 он гэхэд крипто валютын өгөөжийг 18%-иар нэмэгдүүлэхээр санал хураалт явуулж байсан. Үүний зэрэгцээ Киев сүүлийн долоо хоногт ЕХ-ны зарчмуудыг дагаж мөрдөх зохицуулалтын арга хэмжээг нэвтрүүлэхийн тулд крипто валютын зохицуулалтаа Европын Холбоо (ЕХ)-той уялдуулахаар ажиллаж байна.

Украины Эдийн засгийн аюулгүй байдлын товчооны (ESB) дарга Андрей Пащук "Forbes Ukraine" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ, шалгалт нь бүс нутгийн арилжааны платформ дээр төвлөрч байна гэв. Тэрээр ESB-ийн шинжээчид криптовалютын гүйлгээг нягт нямбай хянахын тулд Chainalysis, Crystal Blockchain зэрэг дата үйлчилгээг ашигладаг хэмээжээ.

Тус товчоо орон нутгийн криптовалютын зах зээлд оролцож буй аж ахуйн нэгжүүдэд урьдчилсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг Пащук дурджээ. Гэвч тэрээр урьдчилсан мөрдөн байцаалтын явцын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Үүнээс гадна 2023 оны 8-р сард Эдийн засгийн аюулгүй байдлын товчоо (ESB) албан ёсны мэдэгдэл гаргаж, Украины крипто биржүүд сүүлийн 10 жилийн хугацаанд ойролцоогоор 445 сая долларын арилжааны хураамж хуримтлуулсан болохыг харуулсан.