Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойны үнэ 2000 доллараар унаж, 200 гаруй сая долларын позицууд хаагдлаа

2024-02-14


Биткойны үнэ 50,000 ам.доллараас дээш гарснаас хойш нэг өдрийн дараа уналаа. 

Энэ үеэр 200 сая гаруй долларын олон тооны позицууд хаагдсан байна. Өнгөрсөн долоо хоногт BTC 43,000 ам.доллараас 48,000 доллар хүртэл өссөн эерэг үзүүлэлтийн дараа амралтын өдрүүд харьцангуй нам гүм зогссон.

Мягмар гаригт биткойны дахин өсөлт эхэлсэн ба энэ удаад 50,000 доллараас гарсан. Энэ нь сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр үнэ болсон юм.

Гэсэн хэдий ч Хэрэглээний үнийн индекс буюу инфляцийн мэдээ хүлээгдэж байснаас өндөр гарсан тул нэг цаг орчим хугацаанд BTC дээд цэгээсээ бараг 2000 доллараар унав. Тэр цагаас хойш бага зэрэг сэргэсэн ч криптовалютын ханш 49,000 доллараас доогуур хэвээр байна.

Энэ нь хэт хөшүүрэгтэй арилжаачдад хохирол учруулсан ба нэг өдрийн дотор 210 сая долларын позицууд хаагджээ. 

CoinGlass-ийн мэдээллээс үзэхэд хамгийн том хаагдсан позиц нь Binance дээр 4.7 сая долларын үнэтэй байсан бөгөөд ETH/USDT арилжааны хос байв.