Монголын анхны крипто мэдээний сайт

Роберт Кийосаки: BTС 100,000 доллар хүрнэ

2024-02-20


Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст крипто зах зээлийн нөхцөл байдал сайжирч эхэлсэн нь АНУ-д спот Bitcoin ETF-ийг зөвшөөрч магадгүй гэсэн шуугианаас үүдэлтэй байх боломжтой. 

Эдгээр санхүүгийн бүтээгдэхүүнд асар их хэмжээний ам.доллар орж ирснээр энэ сард BTC-ийн үнэ хоёр жил гаруйн хугацаанд анх удаа дахин 50,000 ам.доллараас дээш өсөв.

Олон тооны биткойны дэмжигчид хөрөнгийн үнэ 50,000 болж өсснөөс хойш 100,000 ам.долларт хүрэх нь гарцаагүй үзэж эхэлсэн бөгөөд Лазер нүдтэй жиргээчид Crypto Twitter (X)-ийг эзлээд байна.

"Баян аав, ядуу аав" номын зохиолч Роберт Кийосаки ч мөн энэ талаар жинтэйхэн ярьжээ. Тэрээр олон жилийн турш Биткойны дэмжигч байсан бөгөөд алт, мөнгөнөөс гадна доллар зэргийг "хуурамч" валют гэж нэрийдэв. 

Х дээрх хамгийн сүүлд бичсэн нийтлэлдээ Кийосаки олон нийтийн хүссэн 100,000 долларын үнэ ирэх дөрвөн сарын дотор хүрнэ гэж бичиж өөрийн таамаглалаа дэвшүүлжээ.