Монголын анхны крипто мэдээний сайт

Сатоши эриний биткойн түрийвч сэрж, гэнэтийн хөдөлгөөн хийжээ

2024-03-31


11.7 жил унтаа байсан биткойны түрийвч гэнэт сэргэж, криптовалютын ертөнцийн анхаарлыг татжээ. 

Тодруулбал өчигдөр крипто өгөгдөл хянагч Whale Alert "34,726,301 долларын үнэ бүхий 500 BTC агуулсан идэвхгүй хаяг 11.7 жилийн дараа идэвхжсэн" гэж мэдээлэв.

Биткойны хэтэвч гэнэт идэвхжсэнд криптовалютын нийгэмлэг гайхширч, хоорондоо таамаглал дэвшүүлж байх үед сүлжээний аналитикийн Lookonchain фирм халимны дараагийн алхмыг онцолсон юм. 

Lookonchain-ийн мэдээлснээр 500 BTC агуулсан идэвхжүүлсэн түрийвч нь бүх үлдэгдлээ олон шинэ түрийвч рүү шилжүүлсэн байна. 2012 оны 7-р сарын 14-нд BTC-ийн үнэ ердөө 7,57 доллар байсан тэр үед уг түрийвч дээрх 500 BTC-ийг нийт 3786 доллараар хүлээн авч байжээ.