Монголын анхны крипто мэдээний сайт

Coinbase бирж Dogwifhat меме зоосыг бүртгэв

2024-04-19


Coinbase бирж X олон нийтийн мэдээллийн хэрэгслээр пүрэв гарагт хийсэн нийтлэлдээ Solana-д суурилсан meme coin dogwifhat (WIF)-ийн perpetual фьючерсийн жагсаалтыг зарлав.

Perpetual фьючерсийн гэрээ нь арилжаачдад тодорхой криптовалютыг эзэмшихгүйгээр үнийн чиглэлийн талаар таамаглах боломжийг олгодог маш алдартай дериватив бүтээгдэхүүн юм.

 WIF-ийн үнэ сүүлийн 24 цагийн дотор 2.5%-иар өссөн нь түүнийг хамгийн сайн гүйцэтгэлтэй меме зоосны нэг болгож байна. Түүнчлэн уг меме зоос мөн 3-р сарын эхээр Binance дээр бүртгэлтэй болсон. Үүнээс гадна BitMEX дээр арилжаагаа хийж эхэлсэн.

Токеныг Gate.io, WhiteBIT, Pionex, MEXC гэх мэт арилжааны платформ дээр ашиглах боломжтой. 

Өнгөрсөн сард Солана-д суурилсан меме зоос нь зах зээлийн үнэлгээгээр меме зоосны өрсөлдөгч Pepe (PEPE)-ийг давж чадсан. Гэсэн хэдий ч криптовалютын зах зээлийн хямралын үеэр уг зоос өнгөрсөн долоо хоногт 30 гаруй хувиар буурч байгааг тэмдэглэх нь зүйтэй.