Монголын анхны крипто мэдээний сайт

CR7 1 тэрбум долларын нэхэмжлэлийг үл харгалзан Binance-тай хамтран 4 дэх NFT цуглуулгаа танилцууллаа

2024-05-27


Португалийн хөлбөмбөгийн супер од Криштиану Роналду Binance-тай хамтран дөрөв дэх NFT цуглуулгаа худалдаанд гаргаснаа зарлалаа. 

5-р сарын 29-нд Binance NFT Marketplace-д худалдаанд гарах шинэ цуглуулга нь хөлбөмбөгчний түүхийг харуулах бөгөөд түүний карьерийн бүхий л үеийн онцлох үйл явдлуудыг багтаасан болно.

Binance-ийн нийтлэлд Кристиано Роналдо “Хөлбөмбөгийн аялал маань намайг дэлхийг тойрон аялах боломжийг олгосон бөгөөд эндхийн хамгийн нэр хүндтэй клубт тоглох нь надад нэр төрийн хэрэг байлаа. Одоо та ч бас тэр аялалд надтай нэгдэх ээлж боллоо" гэжээ. 



Цуврал гарахаас нааш шинэ цуглуулгад багтсан NFT-ийн тоог зарлахгүй бөгөөд үнийн талаар одоогоор дурдаагүй байна. Гэсэн хэдий ч уг нийтлэлд "Жирийн NFT" бүрийн үнэ ижил байх ба цуглуулгын "эцсийн Super Rare NFT"-ийн үнэ өөр байх болно гэж бичсэн байна.

Кристиано Роналдогийн оролцсон өмнөх NFT-үүд нь Binance сурталчилгааны нэг хэсэг болгон эзэмшигчид домогтой өөрөө хөл бөмбөг тоглохыг урьсан зэрэг давуу талуудтай.

Гэсэн хэдий ч 2023 оны 11-р сард мэдээлснээр супер одыг Binance-тай NFT цуглуулгын борлуулалтад урьд нь оролцсон хэргээр АНУ-ын Флоридагийн дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нар Роналдо "Binance-тай хамтран бүртгэлгүй үнэт цаасыг санал болгох, худалдах ажилд идэвхтэй оролцсон" гэж мэдэгдсэн.

Кристиано Реналдогийн эсрэг нэхэмжлэл нь Binance-ийн өмнөх хууль эрх зүйн асуудлаас үүдэлтэй бөгөөд үүсгэн байгуулагч Чанпэн "CZ" Жаог АНУ-д луйвар хийсэн хэмээж, гэм буруутай нь тогтоогдсон. 2024 оны дөрөвдүгээр сард түүнийг мөнгө угаасан гэх хэрэгт буруутган дөрвөн сар баривчлах ял оноосон.