Монголын анхны крипто мэдээний сайт

BTC ETF-үүд 2 сарын олборлолттой тэнцэх BTC худалдаж авчээ

2024-06-11


HODL15Capital-ийн мэдээлснээр АНУ-ын биржийн арилжааны сангууд (ETF) өнгөрсөн долоо хоногт 25,729 BTC худалдаж авсан нь тухайн хугацаанд олборлосон BTC-ийн хэмжээнээс найм дахин их байна.


Энэ нь мөн 3-р сарын дунд үеэс хойшхи хамгийн том биткойн худалдан авсан долоо хоног байсан бөгөөд биткойны үнэ тухайн үед бүх цаг үеийн дээд цэгтээ 73,679 ам.долларт хүрч байв.

Өнгөрсөн долоо хоногт ETF-ууд 1.83 тэрбум ам.долларын цэвэр орлого оруулж, нийт хадгаламжийг 15.69 тэрбум долларт хүргэсэн. Энэ мэдээ нь хөрөнгө оруулагчдын сэтгэл санааг өргөж ханш өсөх шалтгаан болсон юм. 

Гэвч криптовалютын ханшинд макро эдийн засгийн хүчин зүйлс болон геополитикийн үйл явдлууд их хэмжээгээр нөлөөлж байгаа бөгөөд дээд ханшаа тогтооход хэцүү байна гэж крипто биржийг үүсгэн байгуулагчдын нэг "Radar Bear" саяхны ярилцлагандаа дурьджээ.