Монголын анхны крипто мэдээний сайт

BTC минутанд 68,000 доллараас доош уналаа

2024-06-11


Биткойны үнэ үдээс хойш сэтгэл зүйн чухал 70,000 долларын түвшинг давах гэж оролдсон боловч чадалгүй нэг цагийн дотор 2000 гаруй доллараар буурлаа.



Алткоинууд мөн улаан болж, криптогийн зах зээлийн нийт үнэлгээ нь 80 тэрбум долларын алдагдал хүлээсэн. Ethereum 3.5%-иар буурч 3.560 доллар болсон бол үүнтэй төстэй бууралтууд SOL, DOGE, TON, SHIB,  LINK-ээс харагдаж байна.


Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гүйцэтгэлтэй байсан Binance Coin сүүлийн 24 цагийн дотор 7%-иас илүү хувиар буурсан байна. Үүний үр дүнд BNB 620 доллар хүртэл буурчээ.


NOT (-19%), W (-15%), JASMY (-11%), BRETT (-10%) болон бусад зүйлсээс илүү их уналтыг харж болно.


Сүүлийн 12 цагийн дотор татан буугдсан позицуудын нийт дүн 120 сая доллар, өдрийн масштабаар 170 сая доллар байна. Энэ хугацаанд 75,000 гаруй арилжаачид дансаа шатаажээ. Энэ уналтын шалтгаан нь маргааш гарах инфляцийн мэдээ байж болох юм.

 

Хамгийн том позиц нь  Binance бирж дээр ETH/ USDT байсан ба нийт 6.5 сая доллараас илүү үнэтэй байжээ.