Монголын анхны крипто мэдээний сайт

Монголын крипто зах зээл: Өнөөдөр

2022-07-06


Өнөөдрийн байдлаар Монгол улсын крипто зах зээлийн онцлох мэдээллүүд болон ханшийн өөрчлөлтийг хүргэж байна.

Онцлох мэдээ:

Айсити групп ХХК-ийн  ICTG\MNT койны буцаан худалдах хүсэлтийг 2022.7.1-ний 09:00 цагаас 2022.7.8-ны өдрийн 18:00 цаг Trade.mn вэбсайтаар хүртэл хүлээн авах бөгөөд 8-р сарын 5-ны дотор төлбөрийг хэтэвчинд байршуулахаар болжээ. Түүнчлэн 2022 оны 7-р сарын 6-ны байдлаар уг токен хамгийн өндөр өсөлттэй  койн болсон бөгөөд ICTG\MNT нь 2.2%-иар өсчээ.

-    “Цахим өртөө ТББ”-аас “Mongolian diaspora tech summit” буюу “Хилийн чанад дахь Монголчуудын Технологийн Чуулган”-ыг 2022.07.03-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Корэкс компани ивээн тэтгэгчээр оролцсон ба Гүйцэтгэх захирал М.Золжаргал нь "Өгөгдлийн засаглал ба тусгаар байдал" сэдвээр панелистаар оролцжээ. 

 24 цагийн байдлаар \2022.07.05-06\

Койны нэр

Ханш

24 цагийн байдлаар

ARDX\MNT

23.11

+0.04%

ICTG \MNT

140

+2.2%

OBOT\MNT

20.01

+0.05%

ZESC\MNT

0.45

-11.76%

SPC\MNT

0.1517

-2.19%

DC\MNT

0.00

-0%

IHC\MNT

0.452

-2.59%

TRD\MNT

0.336

-10.53%


Зайлшгүй мэдэх шаардлагатай 4 крипто үг хэллэгийг танилцуулж байна.

1.      Pip- Пипс нь "үнийн хүүгийн цэг" эсвэл "цэг дэх хувь" гэсэн утгыг илэрхийлдэг. Жишээ нь: GBP/USD ханш 1.1040-аас 1.1041 руу шилжвэл энд байгаа үнийн өөрчлөлт нь 1 пиптэй тэнцэнэ.

2.      Dollar Cost Averaging – Дундаж өртөг нэг дор бүх хөрөнгөө байршуулах бус, тогтмол хугацаанд бага хэмжээгээр хөрөнгө оруулах үйл явц.

3.      Deep Web – Далд Веб” Google дээр хайлт хийхэд олддоггүй, нууцлалтай вэбүүдийг хэлдэг.

4.      Digital Money – Дижитал мөнгөИнтернэт банк, кредит карт, мобайл дансанд, байрлаж буй хөрөнгө болон крипто валютыг багтаасан ерөнхий ойлголт.

 Крипто арилжаанд нь амжилт хүсье!