Монголын анхны крипто мэдээний сайт

Том Холландын твиттер хаягийг хакердаж хуурамч NFT, токеныг суртчилав

2024-04-19


Алдарт жүжигчин Том Холландын 7 сая гаруй дагагчтай X хаягийг саяхан хакерджээ.

Халдагчид түүний платформыг ашиглан хуурамч криптовалют болон NFT схемийг сурталчлав.

Хакердсан хаяг дээр д Binance-тай хамтран ажиллахаа зарлахад ашигласан бөгөөд "Spiderverse" зоосыг эхлүүлсэн гэж нийтэлжээ. 

Хуурамч вэбсайтын холбоосыг хавсаргасан бөгөөд энэ нь хэрэглэгчдийг хуурамч SPIDER криптовалют болон Spiderverse NFT-ийг эрт авах боломжийг олгож байна гэж бичсэн аж.


2002 оны Сэм Рэймигийн "Хүн аалз" кино 4-р сарын 15-нд сонгогдсон театруудаар эргэн ирэхтэй зэрэгцэн хакердсан нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.

Энэхүү үйл явдал нь Холланд крипто схемийг жинхэнээсээ дэмжээгүй гэсэн тайвшралаас эхлээд үйл явдлын тухай хошигнол хүртэл шүтэн бишрэгчдээс янз бүрийн хариу үйлдэл үзүүлжээ. 

Нэг хэрэглэгч "Хүн аалз 4"-ийг хууран мэхлэх боломжоо алдсан тухай хошигнож байсан бол нөгөө нь өөрийн хайртай жүжигчнээ крипто схемд алдахгүй байгаад тайвширч байгаагаа илэрхийлжээ.